Леонардо Ди Каприо одон орон судлаачдын тухай кинонд дүр бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-16 13:28:47

МОСКВА. /Deadline/. Стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компаниас гаргах “Don't look up” кинонд Америкийн жүжигчин Леонардо Ди Каприо дүр бүтээх аж.


Netflix”-н удирдлага, төслийг найруулагч Адам Маккей нар энэхүү бүтээлдээ Холливүүдийн шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнийг цуглуулж чаджээ. Тодруулбал, тус бүтээлд Ди Каприогоос гадна Женнифер Лоуренс, Кейт Бланшетт, Жона Хилл, Тимоти Шаламе, Ариана Гранде нар дүр бүтээх аж.


Don't look up” киноны зохиолыг найруулагч Адам Маккей бичиж, найруулагчаар нь “Эрх мэдэл” инээдмийн кинон дээр ажилласан найруулагч Кевин Дж.Мессик ажиллана. Кинонд дэлхийг сөнөөж болзошгүй солир ойртон ирж байгааг хүн төрөлхтөнд сэрэмжлүүлэх зорилгоор аялалд гарч буй хоёр одон орон судлаачийн тухай өгүүлэх аж. 

Холбоотой мэдээ