Сонгуулийн ирц 30 хүрэхгүй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-15 18:04:22

ДАРХАН-УУЛ / МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өглөөний 07:00 цагт нэгэн зэрэг эхэлсэн. Дархан-Уул аймгийн 21 тойрогт 33 мандатын төлөө 4 нам, 2 бие даагч нийтдээ 68 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Дархан-Уул аймагт нэрсийн жагсаалтад 65261 сонгогч бүртгэгдсэний 230 иргэн зөөврийн саналын хайрцгаар санал өгчээ. Энэ жилийн сонгуулийн тухайд ирц муу байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэв. Тодруулбал 11.00 цагт 10.67 хувьтай, 15.00 цагийн байдлаар 23.64 хувьтай байна. 

Тиймээс иргэд, сонгогч та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг аймгийн сонгуулийн хорооноос уриаллаа.

Энэ удаагийн сонгуульд 40 хэсгийн хороонд 500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тухайлбал Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа бол улсын бүртгэлийн ажилтнууд сонгогчдын нэрсийн жагсаалтыг нягтлах шалгах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ