Говь-Алтай аймагт 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 43,95 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-15 16:05:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн ирц Говь-Алтай аймагт 15:00 цагийн байдлаар 43,95 хувьтай үргэлжилж байна.


Өөрөөр хэлбэл тус аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 37284 бичигдсэнээс 16385 сонгогч санал өгсөн байна. 

Санал хураалтын үеэр тус аймгийн Есөнбулаг, Халиун суманд техникийн саатал гарсан тухай тус аймгийн Сонгуулийн хорооноос тодруулахад: Халиун суманд Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжилсэн ажилтан хурууны хээ танигч машинд зориулалтын бус цаас уншуулсан. Үүнээс үүдэн зориулалтын нөөц цаасыг авахаар нэг цаг орчим санал хураалт явуулаагүй байна. Харин Есөнбулаг сумын Түмэн багт сонгогч мандатын тооноос илүү тооны нэр дэвшигчийг дугуйлсны улмаас автомат төхөөрөмж таниагүй учир техникийн саатал гарсан хэмээн мэдээлэв.


Сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа Говь-Алтай аймгийн 88 хэсгийн хороонд хуулийн хүрээнд 7.00 цагт эхэлснээр иргэд сонгогчид сонгуульдаа оролцож саналаа өгч байна. 


Холбоотой мэдээ