Зөөврийн хайрцгийн санал хураалт 79 хувьтай гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт амжилттай эхэллээ.
Төв аймгийн 41 мандат 27 сумын 541 мандат нийт 581 мандатад 1581 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Аймгийн 98 хэсгийн хороонд 828 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргаснаас 709 иргэн санал өгсөн бөгөөд үлдсэн иргэд нь хаяган дээрээ байгаагүй аж. Тиймээс зөөврийн хайрцгийн санал хураалт 79 хувьтай гарлаа гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Санал авах ажилд нийт 1200 гаруй төрийн албан хаагч болон хууль хүчний байгууллагын төлөөллүүд хяналт тавин ажиллаж байна.