Орон нутгийн сонгуульд 977 нэр дэвшигч өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-14 19:13:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн болон 19 сумын ИТХ-ын сонгуульд нийтдээ 977 нэр дэвшигч өрсөлдөж, сурталчилгааны ажлаа 14 хоногийн турш зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын сонгуулийн 41 мандатад МАН, АН, МАХН-аас 83, сумын ИТХ-ын сонгуулийн 447 мандатад МАН, АН, МАХН, Үнэн ба зөв намаас нийт 894 нэр дэвшигч бүртгэгдэн өрсөлдөж байна. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулахаар аймгийн сонгуулийн хороо, 19 сумын сонгуулийн хороо, 113 хэсгийн хороодод 951 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас гадна цагдаагийн 153, мэдээлэл технологийн багийн 134, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 113, нийтдээ 1351 албан хаагч ажиллаж байгаа юм.

Аймгийн Сонгуулийн хорооны дарга Т.Гончигдорж “Манай төрийн албан хаагчид орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг эмхлэн зохион байгуулах сонгуулийг гардан зохион байгуулж байгаагийн хувьд хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана” хэмээлээ.

Холбоотой мэдээ