14 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-15 11:04:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд 14 дүгээр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Энэ сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн тус цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдаж, 27 багш сурган хүмүүжүүлэгчид ажлын байртай боллоо.

Цэцэрлэгийг барилгыг улс, орон нутгийн төсвөөр барьсан бөгөөд энэ жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр бүртгэн авч, ирэх жилээс хамран сургалтын хуваарийг дахин тогтоох юм.

Арвайхээр сум 14 цэцэрлэгтэй болсноор цэцэрлэгийн насны бүх хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна.

Холбоотой мэдээ