Ш.Анхмаа аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-14 14:59:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлага,  мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого төлөвлөлт, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн талаар мэдээлэл өгөн аймгийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцсан юм.

Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас тодорхой санал хүсэлтүүдийг уламжилсан бөгөөд Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн барилгыг засварлах буюу шинэчлэх, Уянга сумын Эрүүл мэндийн төвд өргөтгөл барих, БОЭТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийг тоног төхөөрөмжөөр хангах гэсэн асуудлыг судалж үзээд шийдвэрлэх хариуг өглөө.

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа Эрүүл мэндийг дэмжих төв, 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн бөгөөд уулзалтын дараа хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн ажилчдыг яамны шагналаар шагнан урамшуулсан байна.

Холбоотой мэдээ