“Хүнсний аюулгүй байдал-Шимт чанар” эрдэм шинжилгээний хурал боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХАА-н байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг Монгол Улсад үр бүтээлтэй тэмдэглэх хүрээнд ХХААХҮЯ, НҮБ-ын ХХАА-н байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын Хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал- Шимт чанар” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
Бага хурлыг 20016
оноос хойш уламжлал болгон зохион байгуулснаар хүнсний аюулгүй байдлыг
хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, эрдэм шинжилгээ, судалгааны дүнг
төрийн бодлого, шийдвэрт тусгах боломж бүрдүүлэх, технологийн судалгааг
үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн
захиргаа болон эрдэм шинжилгээний
байгууллага, хувийн хэвшлийн гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүнсний салбарын
хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олонд сурталчлах, хүнсний
салбарын боловсон хүчнийг бэлтгэх, салбар дундын уялдааг хангахад түлхэц болдог.
“Хүнсний аюулгүй байдал- Шимт чанар” эрдэм шинжилгээний
бага хуралд ШУА, МХЕГ, ХААИС, харьяа хүрээлэнгүүд, МУИС, ШУТИС,Техник, технологийн дээд сургууль,
Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан, судлаач, Хүнсний аюулгүй
байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжээч, судлаачид бүтээлээ ирүүлэв. Мөн Унгар Улсын Истван их сургууль, Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн
судлаачид бүтээлээ илгээжээ.