Ерөнхийлөгч Х.Баттулга Булган, Хөвсгөл, Архангай аймгийн иргэдтэй уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-10 15:38:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 11-13-нд Булган, Хөвсгөл, Архангай аймгийн ажил байдалтай танилцахын зэрэгцээ орон нутгийн иргэдтэй уулзана хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газар өнөөдөр мэдээлэв.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ:

2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хөгжим, жүжгийн театрт 13:00 цагаас,

2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Бөхийн өргөөнд 18:00 цагаас,

2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрт 12:00 цагаас тус тус болно.

Холбоотой мэдээ