Улиастай сум зургаан га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:01:15

Мод тарих үндэсний өдрөөр Завхан аймагт 9 төрлийн 8000 гаруй мод тарьжээ.

Мод тарих үндэсний өдрийн нээлтийн үйл ажиллагааг  Улиастай сумын ЗДТГ болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран Хутагтын хүрээлэнд зохион байгуулсан байна. Улиастай сумын ЗДТГ-н дарга Д.Энх-Амгалан нээлтийн үеэр: -“Хүрэлцэн ирсэн ард иргэддээ талархал илэрхийлээд мод бутаа зөвхөн суулгаад орхих биш цаашид арчилж хамгаалах нь маш чухал мөн хариулга маллагаагүй малыг хашиж хамгаалах тал дээр холбогдох байгууллагуудаас гадна ард иргэдийн оролцоо нэн чухал” гэдгийг онцоллоо. Улиастай сумын 54 байгууллага, аж ахуйн нэгжүүд 80 гаруй иргэн мод тарих үйл ажиллагаанд оролцож Улиастай сумын төв тойрогт байрлах “Хутагтын хүрээлэнд” шар хуайс зэргийн гурван төрлийн мод суулгажээ.

Түүнчлэн “1,000,000 мод ургуулах хөдөлгөөн”-нд нэгдсэн Улиастайчууд цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөөд байгаа зургаан га газар зургаан найман төрлийн модыг суулгаж цаашид долоо хоног бүр усалгааг хийхээр болжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Завханы төв Улиастай хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд байрладаг бөгөөд Улиастайд нэгэн өнгө нэмсэн том цэцэрлэгт хүрээлэн болох юм. Дашрамд Мод тарих үндэсний өдөр Завханы 24 сум тус бүртээ энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж 250-320 модыг тарьжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ