"Морин хуур" наадмын эхний шатны шалгаруулалт маргааш эхэлнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-10-09 09:52:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур" наадам энэ жил 33 дахь удаагаа болно.

 

Уг наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 2020 оны 10 дугаар сарын 10-ны 10.00 цагт Монголын Хүүхдийн ордны концертын танхимд "Мэргэжлийн дууны төрөл"-өөр эхлэх бөгөөд 14.00 цагт "Нийтийн дууны төрөл", 17.50 цагт "Эстрадын дууны төрөл"-өөр тус тус эхэлнэ.


Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад уран бүтээлчдийн нэр дурдагдахгүй дуу бүрт тусгайлан олгосон код болон дууны нэрээр зарлах бөгөөд сугалааны дарааллаар уралдаант шалгаруулалтад оролцох юм. 

Холбоотой мэдээ