Вакцин, туулгад хамрагдсан малын махыг 14 хоногийн дараа хүнсэнд хэрэглэхийг зөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-20 22:48:40
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 1-нээс малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхлээд байна.

Вакцинжуулалтад 161.8 мянган толгой мал хамрагдах бөгөөд нийт 13 нэр төрлийн тарилга хийх ажээ. Уг ажил одоогийн байдлаар 60 хувьтай байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Вакцинжуулалтыг найман байгууллага ХХАГ-тай хамтран хийнэ. Уг ажилд орон нутгийн төсвөөс 55.3, улсын төсвөөс 18.6 сая төгрөг зарцуулж байна. Вакцинд хамрагдсан малын махыг хамгийн багадаа 14, сүүг нь гурван хоногийн дараа хүнсэнд хэрэглэх ёстой ажээ. Иймд малчдад энэ талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнээс гадна энэ ажлын хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж 140 гаруй мал, амьтны  сэг, зэмийг цэвэрлэжээ.

                                                                                                                    Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ