Сумын сургууль компьютерийн иж бүрэн сургалтын танхимтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-07 08:45:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шаамар сумын ерөнхий боловсролын сургууль компьютерийн иж бүрэн сургалтын танхимтай болжээ.

Сэлэнгэ аймгийн “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийн үр дүн хөрсөн дээр буусаар байна. Үүний бас нэгэн тод илрэл нь Шаамар суманд бодитойгоор хэрэгжиж буй дээрх ажил харуулж байна. Тус сумын ерөнхий боловсролын сургууль БНСУ-ын Жэжү тусгай мужийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий 36 компьютертэй, иж бүрэн сургалтын тахимтай болжээ. Энэ нь хөдөөгийн хүүхдүүдийн дэлхийн жишгийг дагаж хөгжих боломжийг бүрдүүлсэн, сурч боловсроход нь дэм өгсөн, суралцах таатай орчинг бий болгосон нэн чухал алхам болжээ. 

Холбоотой мэдээ