“Эх оронч” киног Сэлэнгэ аймагт бүтээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ирэх жил тохиох Сэлэнгэ аймгийн 90 жил,
Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан “Эх
оронч” киног бүтээх кино төслийн баг тус аймагт ажиллалаа.
2021 онд дэлгэцнээ гарах уг бүтээл нь түүхийн
чухал цаг үеийг уран сайхны аргаар харуулж, ирээдүй хойч үе болсон хүүхэд
залууст Ардын хувьсгалын үнэ цэнийг мэдрүүлэх ажээ.
Улмаар эх
оронч үзлийг төлөвшүүлэх үндсэн зорилготой гэнэ. “Эх оронч” кино төсөл нь Ардын
хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймагт хэрэгжиж, үндсэн зураг авалтыг нь хийх юм байна. Энэ утгаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Сэлэнгэ сэтгэл”
ТББ, “Зэт Ай” энтертайнмент хамтран “Эх оронч” кино төслийг хэрэгжүүлэх санамж бичгийг үзэглэв. Уг санамж бичигт Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын зүгээс уран бүтээлчдээ бүх талаар дэмжин ажиллах талаар тусгажээ.