Алтны ханш 2.2 хувиар өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-05 19:18:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ, АМГТГ-аас уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг олон нийтэд мэдээлдэг журамтай. Үүний дагуух мэдээллээр өнгөрсөн 9 дүгээр сарын нэг унци нь 1880 ам.доллар байсан алтны ханш 1900 ам.доллар болж, 2.2 хувиар өсөөд байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч "COVID-19"-ийн халдвар авсантай холбоотойгоор алтны ханш өсжээ. Учир нь өмнөх сард АНУ-д улсад таамаглаж байснаас цөөн ажлын байр бий болсон зэргээс үүдэн хөрөнгийн зах зээл савлаж, алтны үнэ өсөөд байгааг мэдээлжээ:

АНУ-д өнгөрсөн 9 дүгээр сард 661 мянган ажлын байр бий болсныг Хөдөлмөрийн яам нь мэдээлж байв. Дээрх тоог 870 мянгад хүрнэ хэмээн мэдээлж байжээ. Ийм мэдээлэл цацагдсаны дараа нэг унци алтны үнэ эргээд 1900 ам.долларт хүрсэн байна. Шар металлын ханш өмнөх 7 хоногт 2.2 хувиар дээшилсэн нь сүүлийн найман 7 хоногт байгаагүй өндөр дүн гэдгийг шинжээчид тэмдэглэжээ.


Учир нь үүний өмхөн ам.долларын ханш чангарч, таваарын эрэлт буурснаар нэг унци алтны үнэ 1900 ам.доллароос доош унаад байсан юм. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар алтны үнэ 3.5 хувиар буурч, 1882.5 ам.доллар болоод байв. "COVID-19"-ийн нөлөөгөөр тогтоосон хөл хорио, хязгаарлалттай холбоотойгоор алтны үнэ огцом өсөөд байсан ч АНУ эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байгаагаас ам.долларын ханш чангарч алтны үнэ унаад байгааг олон улсын шинжээчид тайлбарлаж байв.


Холбоотой мэдээ