Сургалтандаа суугаад мотоцикльтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 17:41:45

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өнөгрөгч долоо хоногт байгаль хамгаалдаг нөхөрлөлүүдийнхэнд зориулсан сургалт зохиогдлоо.

Байгаль орчины иргэний зөвлөлөөс зохион байгуулсан уг сургалтанд долоон сумын хорь гаруй хүн оролцож, менежментийн төлөвлөгөө, зэрлэг амьтадыг хамгаалах арга зам, ан амьтад болон мал сүргийн бэлчээрийн зөрчилдөөнийг зохицуулах, биотехникийн арга хэмжээний тухай дэлгэрэнгүй санал солилцов.

Энэ аймагт байгаль хамгаалдаг арав гаруй нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа. Мал болон ан амьтаны тоо толгой сүүлийн жилүүдэд өсч, хүн эзэнтэй мал сүрэг ан амьтаны нутаг руу хүч түрдэг хандлагатай болсон энэ үед сургалт чухал ач холбогдолтой болж, уг сургалтанд Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн оролцож, нөхөрлөлүүдэд албан хэрэгцээнд мотоцикль гардууллаа.

 

 

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ