Ажилгүйчүүдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 17:40:27

2016 оны эхний 4-р сарын байдлаар  942 эх амаржиж,  амьд төрөлт 936 болж мөн үеийнхээс 17 хүүхдээр илүү байна. Нялхсын эндэгдэл 44 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 15 хүүхдээр нэмэгдсэн байна.

Халдварт өвчнөөр 454 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 4.3 дахин нэмэгдлээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 73.8 хувийг улаан бурхан, 3.5 хувийг хоолны хордлого, 0.7 хувийг гар, хөл, амны  өвчнөөр өвчлөгчид эзлэж байна.

Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1185 болж өнгөрсөн оны мөн үеэс 294 хүнээр буюу 19.9 хувиар буурсан. Нийт ажилгүйчүүдийн 45.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насны залуучууд, үүний 23.6 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 176 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 137 хүн зуучлагдаж ажилд орсон байна.

Цагдаагийн газрын мэдээгээр эхний 4 сард 87 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.3 хувиар бага байна. Нийт гэмт хэргийн 57.5 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 19.5 хувийг хулгай, 8.0 хувийг эзэнгүй хэрэг, 17.2 хувийг бусад гэмт хэрэг, 18.4 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна. 4-р сарын байдлаар том малын зүй бус хорогдол 20391 толгой болж өнгөрсөн   оны мөн үеийнхээс 17321 толгой буюу 6.6 дахин их байна. Оны эхний хээлтэгч малын 82.9 хувь нь төллөж төл бойжилт 98.3 хувьтай байна. Эм хонины 91.1 хувь, эм ямааны 83.9 хувь, ингэний 39.8 хувь, үнээний 46.3 хувь, гүүний 26.7 хувь нь төллөжээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ