Төв аймгийн 421 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-05 17:12:39

Төв /МОНЦАМЭ/. Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төв аймгийн  27 сумын 421 ээжид өнөөдөр “Эхийн алдар” одон гардууллаа.

Тодруулбал энэ жил Төв аймгаас нийтдээ 423 ээж “Эхийн алдар” одон авахаас 360 ээж шагналаа гардан авав. Үүнээс 26 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонгоор, 338 ээж  Хоёрдугаар зэргийн одонгоо гардан авчээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулгын зүгээс Төв аймгийн онцлох ээж болох өнөөдөр одонгоо зэрэг гардан авч байгаа эгч дүүс Зуунмод сумын иргэн Энэбишийн Золжаргал, Энэбишийн Золбаяр нарт, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Өндөрширээт сумын иргэн Сүрэнжавын Даваадулам, Батсүмбэр сумын иргэн Гантөмөрийн Баасанхүү, нэг айлын уран бэрүүд Пүрэвдашийн Оюун-эрдэнэ, Лувсансүрэнгийн Амаржаргал зэрэг нэр бүхий 30 ээжид тусгайлан баяр хүргэлээ. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн юм. Ийнхүү Баян сумын уугуул, Клиникийн хоёрдугаар энмнэлгийн дарга Рэнцэнгийн Цэдэн-Иш Монгол Улсын Ардын эмч цолоор, Эрдэнэсант сумын уугуул Төр, захиргаа, боловсролын салбарын ахмад ажилтан Зундуйн Намнансүрэн, Лүн сумын ахмад багш Цэрэндоржийн Гомбо нар Монгол Улсын Гавьяат багш цолоор тус тус шагнуулжээ. 

Холбоотой мэдээ