Жо Байден Д.Трамптай хийх мэтгэлцээнээ хойшлуулахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-05 15:31:08

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамптай хийх дараагийн мэтгэлцээний товыг хойшлуулахад бэлэн байна. Ийм мэдэгдлийг түүний сонгуулийн штабын төлөөлөгч Кейт Бедингфилд ням гарагт ABC телевизээр хийжээ.


“Мэтгэлцээн товлосон өдрөө болох ёстой гэж бид үзэж байгаа боловч энэ нь олон хүчин зүйлээс, ялангуяа Ерөнхийлөгч Трампын эрүүл мэндийн байдлаас шалтгаална. Бид түүнд хурдан эдгэрэхийг хүсэж байна. Мэтгэлцээн товлосон өдрөө болно гэж бид найдаж байна, гэхдээ мэдээж зайлшгүй шаардлагатай тохиолдолд хуваарьт тодорхой өөрчлөлтүүд оруулж болно" гэж тэрбээр тэмдэглэн хэлсэн байна.   


Трамп, Байден нарын анхны мэтгэлцээн өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийн орой Охайо муж улсын Кливленд хотод болсон билээ.


Хоёр дахь мэтгэлцээнийг 10 дугаар сарын 15-нд Флорида муж улсын Майами хотод, гурав дахь мэтгэлцээнийг 10 дугаар 22-нд Теннесси муж улсын Нашвилл хотод хийхээр товложээ. АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох бөгөөд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэгийг, 13 муж улс, бүс нутгийн захирагч нарыг сонгоно. 

Холбоотой мэдээ