ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-10-05 07:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм:

09.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллежийн ажилтай танилцана.

10.00 цагт Монголын хөрөнгийн биржид "Үндэсний Хувьчлалын Сан"-гийн нээлт болно.

10.20 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажилтай танилцана.

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
11.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулна. Утас: 80015555, 91907777
11.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна талбайд хуульч Н.Ариунболд сайжруулсан шахмал түлшийг зөвхөн стандартад нийцсэн зууханд түлэх ёстой талаар мэдээлнэ. Утас:93205233

11.00 цагтBlue Sky зочид буудалд Экологийн цагдаагийн албанаас “Цэнхэр алт усаа хайрлая” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт “Novotel” зочид буудалд "Монголын Худалдаачдын Холбоо"-ний ээлжит бус их хурал болно.

11.00 цагтNorphei Art Gallery”-д “Монголын архитектур өнөө цагт-2020” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт “Аз хур” номын их дэлгүүрт СУИС-ийн багш нарын 6 номын нээлт болно.

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт ЗГХЭГ-ын даргын тушаалаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ураны үйлдвэр орчимд шинжилгээ хийсэн ажлын баг дүгнэлтээ танилцуулна.

11.00 цагт УИХ-ын гишүүн Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.40 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль гардуулна.

12.30 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв, Говьсүмбэр аймгийн ээж нарт "Эхийн алдар" одон гардуулна.

Холбоотой мэдээ