Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-10-05 06:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2020 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна. 

 

2020 оны 10 дугаар сарын 06- 10 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,   9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 8-нд говь, талын нутгаар, 7, 9-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Холбоотой мэдээ