Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-02 13:40:58


Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газраас  “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл"-ийг байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг ИТХ-аар хэлэлцэн баталлаа.

Тус зөвлөл нь орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөх бөгөөд аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэн, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, ажиллах журам болон бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн шуурхай зохион байгуулж ажиллах зорилготой аж. 

Холбоотой мэдээ