Хичээлийн жилээ ололт амжилтаар өндөрлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-20 10:57:03

Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдийн есдүгээр цэцэрлэг 2015-2016 оны хичээлийн жилийг ололт амжилтаар дүүрэн  өндөрлөж байна.

Тус цэцэрлэгийн хүүхэд багачууд 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Ухнаагийн нэрэмжит бүжгийн тэмцээний хамтлаг төрөлд алтан медаль, хүүхдийн урлагийн “Алтан цом” наадмын гоцлол бүжгийн төрөлд мөнгөн медаль, “Ногоон гэрэл цагаан шугам” замын хөдөлгөөний дүрмийн тэмцээнд тэргүүн байр, Багануур дүүрэгт болсон ”Бүжиг-Бүжиг” улсын уралдааны шилдэг хамтлагийн шагнал, цэцэрлэгийн насны хүүхдийн бөхийн барилдааны  тавдугаар байрыг тус тус хүртсэн амжилт гаргажээ.

Мөн хүүхэд бүрийн авяасыг хөгжүүлэх, хүсэл сонирхолд нь нийцсэн сургалтын орчин бүрдүүлэх талаар ихээхэн анхаарч  олон улсын  байгууллагын сайн дурын ажилтныг ажиллуулдаг  байна.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ