МҮОХ-ны Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-09-26 22:29:33

Булган /МОНЦАМЭ/ МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр олимпийн хорооны орон нутгийн салбар байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өвлийн олимпийн төрлийг хөгжүүлэх материаллаг бааз бий болгох талаар аймгийн удирдлагатай хамтран ажиллах санал тавилаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр уг албан тушаалд томилогдоод анх удаа албан ажлаар төрсөн нутагтаа ирж байгаа аж.

Холбоотой мэдээ