Тавдугаар сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-20 08:50:42

08:30 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган эхэлнэ.

09.00 цагт Нийслэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

09.00 цагт "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн чиг хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын зааланд болно.

10.00 цагт Дэлхийн хэмжил зүйн өдөрт зориулсан "Динамик ертөнц дэх хэмжил" сэдэвт семинар "Park hotel" зочид буудалд болно.

10.00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болно.

10.00 цагт МҮОХ-нд Хил хамгаалах байгууллагаас “Олимпийн бамбар дархан хилд” аяны бамбарыг МҮОХ-нд хүлээлгэн өгөх арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд “Монгол улсад транс тосны хэрэглээ, импорт”- хэлэлцүүлэг болно.

10.00 цагт "Миний гэр ЭКСПО 2016" Барилга, орон сууцны тохижилтын үзэсгэлэнгийн нээлт "Хүннү Молл"-д болно.

10.00 цагт МҮЭХ-нд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл 2015 оноос ҮЭ-ийн дотоод үйл ажиллагаанд оролцож байгаа талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Нийслэлийн Соёл урлагийн газраас автомат тоглоомын газрын зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдээлэл хийнэ. Утас:99633381

10.30 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг т гарсан онц ноцтой хэргийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордон "Г" танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хөдөлмөрийн яаманд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 16-17-нд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирсэн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Зэвсэгт хүчний Жанжин штабт "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны сургалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын Сургалтын төвийн Нарстай ам дахь хээрийн сургалтын хэсэгт "Цагдаа-95" буухиа тэмцээн болно.

11.40 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90, Ахмадын холбоо үүсч хөгжсөний 50 жилийн түүхт ойг угтан зохион байгуулж байгаа "Бахархалын өдөр" өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Цагдаа" цогцолборт болно.

12.00 цагт Хатан Туулаа хамгаалах Үндэсний хөдөлгөөнийхөнтэй хамтран Туул голын эрэг дагуух хог цэвэрлэх арга хэмжээний нээлт АПУ ХХК-ийн байранд болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын үндэсний кино урлагийн академиас Академийн дээд шагнал гардуулах ёслолын талаар “Зууны мэдээ” сонины мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд ОХУ-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 95 жил, ОШУСТөвийн 40 жилийн ойтой холбогдуулан ОХУ-аас Монол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Михайлов Евгений, ахлах реферант, орчуулагч Зимирёв Владимир нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Цахим ертөнцөд нэгдсэн эх оронч залуучуудын “Дархан Монгол нэгдэл”-ээс 1072 хувьцааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад Хууль зүйн сайд Дорлигжав оролцоно.

12.30 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Чингис Хаан зочид буудлын Хаан танхимд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Ардчилсан Институт, Хүний Эрхийн Байгууллагын Сонгуулийг ажиглах түр хороо Улаанбаатар хотноо албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Геологийн төв лаборатори үйл ажиллагаагаа танилцуулна.

Холбоотой мэдээ