391 ээж "Алдарт эх"-ийн одонгоо гардан авлаа

Фото
batchimeg@montsame.mn
2020-09-25 09:46:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-нд Өвөрхангай аймагт ажиллаж, 391 ээжид "Алдарт эхийн одон" гардууллаа.

Энэ үеэр улс  орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн  31 ээж "Алдарт эх"-ийн I одонгоор, 360 ээж "Алдарт эх"-ийн II одонгоор энгэрээ мялаалаа. Алдарт эхчүүд дунд 89 насандаа “Алдарт эх"-ийн I одонгоор хүртсэн Арвайхээр сумын өндөр настан С.Цэрэндулам, 13 жил төрд ажиллахдаа 3500 гаруй хүүхдийг эх барьж авсан БОЭТ-ийн эмч М.Цэгмид гэхчлэн онцгой хүмүүс олон байв. Монгол Улсын Ерөнхийлөгч ээжүүдэд тусгайлан баяр хүргэсэн бөгөөд дараа нь иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.