“Артис-Алтай” хоршооны үйл ажиллагаанд “JCS” ОУБ-аас дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-23 20:57:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Артис-Алтай” хоршооны үйл ажиллагаанд “JCS” ОУБ-аас дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаа эрхэлдэг түрээсийн байрыг нь хоршооны ажилчдад хүлээлгэж өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд “JCS” ОУБ-ын гүйцэтгэх захирал Элисвет Менсерт, Санхүү мэдээлэл, маркетингийн албаны дарга Лаура Счлабач, , Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, ЗДТГ-ын НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн зөвлөх М.Эрдэнэбилэг, Есөнбулаг сумын Засаг даргын орлогч М.Амгалан нар оролцсон юм. Цаашид хоршооны үйл ажиллагаанд орон нутгийн төр захиргааны байгууллагаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд “JCS” байгууллагад талархал илэрхийллээ. 

“JCS” ОУБ-аас хонины ноосыг монгол технологиор боловсруулж Алтай нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, сурталчлах, үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байр бий болгох зорилгоор “Артис-Алтай” хоршооны үйл ажиллагааг 2009 оноос эхлүүлсэн билээ. Өдгөө тус хоршоо орон нутагтаа тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг хоршоо болон өргөжиж бүтээгдэхүүнээ гадаад, дотоодод худалдан борлууж байна. Хоршооны үйлч эмэгтэйчүүд гар урлалын бүтээгдэхүүн болох олбог, дэвсгэр, гэрийн шаахай, түлхүүрийн оосор, малгай, ороолт, монгол гутал зэрэг бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн урладаг юм.


Холбоотой мэдээ