ӨНӨӨДӨР: "Улаанбаатар түншлэл" үзэсгэлэнгийн нээлт болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-09-24 07:37:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 24-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт НҮБ-ын байранд Бизнес ба Хүний эрх хэлэлцүүлэг болно.

09.00 цагт ГХЯ-нд эмнэлгүүдэд амьсгалын замын цочмог ѳвчинтэй хүмүүсийг эмчлэх хүчилтѳрѳгч ѳтгѳрүүлэгч аппарат хүлээлгэн өгнө.

09.00 цагт Төрийн ордонд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Ю филм” уран бүтээлчдийн нэгдэлд “Single Ladies 4” УСК-ны хэвлэлийн өдөрлөг болно.

11.30 цагтPeace tower”-т “Тогтвортой Хөгжлийн Зорилго ба Иргэний  Нийгмийн Байгууллага” сүлжээний гишүүн байгууллагууд “Тогтвортой хөгжлийн зорилгыг хурдасгая!” мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулна.

14.00 цагт “Мишээл Эскпо”-д "Улаанбаатар түншлэл" үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт “Бишрэлт” зочид буудалд СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, менежер, сэтгүүлчидтэй уулзаж, орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хамаарах хууль, журмыг танилцуулна.

16.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнгийн зохион байгуулагчдад шагнал гардуулах ёслол болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ МХГ ЭМГ Агаарын бохирдол ой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.30 цагт Аялал жуулчлалын газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ