TED-н үндсэн тайзнаа илтгэл тавихаар шалгарсан анхны Монгол хүн

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-23 15:37:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, боловсрол, технологи, бизнесийн салбарын шилдэг инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг сэдэгч, бүтээгчдийн богино илтгэлийг дэлхий даяар сая сая хүмүүст түгээдэг TEDМонгол Улсаас анх удаа илтгэл тавихаар шалгарчээ.

1990 оноос хойш жил бүр зохион байгуулж буй албан ёсны TED платформ болон үндсэн тайзнаа илтгэл тавих шалгаруулалт нь дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй 600 мянга гаруй төсөл, хөтөлбөр удирдагч, манлайлагчийн дунд хагас жилийн турш, олон шат шалгуураар үргэлжилснээс шилдэг 12 илтгэгч өөрсдийн дуу хоолой, уриалгаа дэлхий даяар түгээх боломжтой болжээ. Б.Хулан  ийнхүү шалгарснаар дэлхийн TED-д илтгэл тавьж буй анхны монгол хүн болж байгаа юм. 

Тэрээр мэдээлэл харилцааны стратегич, зөвлөхөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд олон улсын болон дотоодын томоохон төсөл, бизнесийн брэндинг, маркетингийн бодлого, төлөвлөлтийг удирдан ажилласан залуу боловсон хүчин юм. Сүүлийн жилүүдэд тэрээр Малайз, Филиппин, Индонез зэрэг орны үндэсний хэмжээний төслийн удирдлагын чуулга хуралд Монгол Улсаас анх удаа уригдан төслийн мэдээлэл харилцааны тогтвортой бодлого, нөлөөллийн хүрээнд илтгэл тавьжээ.

 Энэ удаагийн TED-ийг АНУ-ын Сиатл хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч Ковид-19” халдварын нөхцөлөөс шалтгаалан онлайнаар зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Илтгэгч тус бүр өөрсдийн богино илтгэлийг урьдчилан зайнаас бичиж, 2 өдрийн турш болох TED@PMI: Action + Impact үйл ажиллагааны үеэр шууд хэлэлцүүлгийн хамтаар цацах юм. Б.Хулангийн илтгэлийн сэдэв нь "Enduring takeaways from the nomadic life of Mongolians" буюу "Нүүдэлчин ахуйгаас тээж эзэмшсэн эрдэм ухаан" юм. Түүний богино илтгэлийн зураг авалтыг Монгол ТВ-ийн баг болон TED-ийн төв оффисын техникийн баг бүхий нийт 20 орчим хүн 4 улсаас холбогдон зайнаас гүйцэтгэжээ.

Шилдэг илтгэгчдийг сонсохоор дэлхийн өнцөг булан бүрээс 25 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Та ЭНД ДАРАН үнэ төлбөргүй бүртгүүлээрэй. Арга хэмжээ 2020 оны 9 сарын 25-26-нд 9:00-13:00 (EST, Зүүн цагийн бүс), Монголын цагаар 21:00-01:00 цагт болно.

Мөн Нью-Йорк хот дахь TED төв оффисын редакц Б.Хулангийн илтгэлийг хөтөлбөрийн нийт 12 илтгэлээс онцлон 2020 оны 9 дүгээр сарын 29-ний 11:00 цагт өөрсдийн албан ёсны вэбсайт www.ted.com дээр байршуулахаар сонгожээ. TEDтавьсан илтгэлүүд албан ёсны вэбсайтад байршихын тулд цөөнгүй шалгууруудыг илтгэл тавьснаас хойш давах ёстой байдаг ба энэ нь 8-10 долоо хоногийн турш үргэлжилдэг байна. Харин Б.Хулангийн илтгэл нь албан ёсны вэбсайтад шууд нийтлэгдэж байгаа нь онцлууштай үйл явдал юм.

TED-ийн үндсэн тайзнаа шалгарсан Б.Хулангийн илтгэлийг 2020 оны 9 дүгээр сарын 26-ны бямба гарагт 23:00 цагаас энэхүү холбоосоор ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бүртгүүлэн үзэх боломжтой.

Холбоотой мэдээ