Хороодын албан хаагчид сайн туршлагаа хуваалцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум боллоо.
Тус форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан хамтран
хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд Нийслэлийн Сургалт, судалгааны
төвөөс зохион байгуулжээ.
Харилцан суралцах арга зүй нь бодит үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг тодорхой
үе шаттайгаар бие биеэсээ суралцаж, түгээн дэлгэрүүлэх арга барил аж.
Тиймд, хороод өөрсдөө хэрэгжүүлж бодит үр дүнг нь үзсэн сайн туршлагаа тодорхойлох, улмаар шилдэг туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэх нь хорооны
албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг ойртуулах хэлбэрээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хийж буй
чухал алхам хэмээн зохион байгуулагчид нь онцлов.
Форумд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
Ц.Уртнасан, нийслэлийн
9 дүүрэг, 171 хорооны төлөөлөгч, Нийслэлийн Сургалт, судалгааны төв болон
Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн багийнхан оролцсон байна.
Энэхүү форумыг цаашид жил бүр зохион байгуулах юм. Харилцан суралцах арга
зүйг ашиглан “Сайн туршлага
тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлгийг хороо,
дүүргийн түвшинд 2020 оны 7 дугаар 2-ноос 9 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулжээ.