“Монгол Шуудан” шуудангийн хүргэлтийг хөнгөвчилнө

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2016-05-19 15:24:05

“Монгол Шуудан” компани Их Британийн “What 3 words” компанийн хаягжилтын асуудлыг шийдвэрлэх программыг нэвтрүүлэхээр боллоо.

Дэлхийн нийтийн өндөр үзүүлэлттэй тус программыг нэвтрүүлснээр шуудангийн хүргэлтийг хөнгөвчлөх юм байна. Өөрөөр хэлбэл хаягжилтын асуудал шийдэгдэж, хэрэглэгчид аливаа бараа, үйлчилгээг түргэн шуурхай, хялбараар авах боломж бүрдэх нь. Улмаар хүн бүр өөрийн байгаа газраа хаягтай болох боломжийг нээх аж. Түүнчлэн уг технологи өгөгдлийн сангүй ажилладаг учир интернет сүлжээгүй орчинд ашиглах боломжтой гэдгийг албаныхан тодотголоо.

Дашрамд дурдахад Мэдээлэл харилцаа холбооны салбар 2015 онд нийтдээ 933 тэрбум төгрөгийн орлоготой ажилласны 53 хувийг үүрэн холбооны салбар дангаараа бүрдүүлжээ. Мөн тус салбарт 2015 онд хувийн хэвшлээс 206 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 40 хувь нь үүрэн холбооны салбарт хийсэн байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ