“ХААДЫН НИЙСЛЭЛ-ХАРХОРУМ” үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-19 16:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сан Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жил, Халхын Автай сайн хааны хүрээ Бат Эрдэнэ зуу хийдийн 435 жилийн ойд зориулан “ХААДЫН НИЙСЛЭЛ-ХАРХОРУМ” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.


Ирэх сарын 19 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Үндэсний номын санд хадгалж буй Монголын их хаадын хөрөг, түрэг судлаач Радловын 1891 оны Хархорумын экспедицийн зураг материалуудыг дэлгэсэн байна. Мөн нанхиад хэлээр бичигдсэн Монголын түүхийн сурвалж бичгүүдийн факсимил хуулбарууд, Эрдэнэзуу хийдийн тухай сурвалж бичиг, номын дардас, ном судруудыг нийтэд танилцуулж байна.


Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон эрдэмтэн судлаачид оролцлоо.


Холбоотой мэдээ