Хадгаламж зээлийн хоршоодод анхааруулга хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас нэр бүхий 295 хадгаламж, зээлийн хоршоонд анхааруулга хүргүүлснийг СЗХ-ноос мэдээллээ.
Тодруулбал, дээрх тооны хадгаламж зээлийн хоршоодод энэ оны 9 дүгээр сарын 21-ний дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх, эсхүл татан буулгах шийдвэрийг харьяа улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснийг мэдэгдсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Энэ оны II улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй ХЗХ-дын тоо 256-д хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар буурчээ. ХЗХ-дын гишүүдийн тоо өнгөрсөн оны II улиралд 67.434 байсан бол энэ оны II улиралд 7.1 хувиар өсөж, 72.230-д хүрчээ.