“Завьт эргүүл” гурван сарын хугацаанд 241 хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-17 10:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл”-ийг  10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд энэ оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгууллаа.


Үүрэг гүйцэтгэх гурван сарын хугацаанд давхардсан тоогоор  2113 алба хаагч, 400 гаруй  автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж, 241 хүний амийг авран хамгаалан голд суусан 45 автомашиныг татан гаргасан байна.


Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан, гол усны осол ихэвчлэн тохиолддог газруудын байршлыг тогтоон, урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулжээ.

Холбоотой мэдээ