ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-17 09:52:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргаар томилогдсон Л.Бямбасүрэн өчигдөр буюу энэ сарын 16-нд үүрэгт ажлаа хүлээн авлаа.


Л.Бямбасүрэн нь хүүхдийн их эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр, орос, англи хэлний мэдлэгтэй,


1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,

1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,

1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,

1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,

2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,

2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,

2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,

2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан.

Холбоотой мэдээ