“Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан охиныг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-19 10:36:38

АБУЖА. /NHK/. Хоёр жилийн өмнө исламын хэт давруу үзэлтнүүдийн ”Боко Харам” бүлэглэлийнхэнд барьцаалагдсан дунд сургуулийн сурагч охидын нэгийг аварсан тухай Нигерийн цэргийнхэн мэдэгдлээ.

Хэрхэн аварсан талаарх тодорхой мэдээллийг өгөөгүй байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ нь хулгайлагдсан охидоос хэн нэгнийг нь аварч чадсан анхны тохиолдол болж байна. Хоёр жилийн өмнө Нигерийн зүүн хойд нутгийн нэгэн хотын сургуулийн сурагч 200 гаруй охидыг "Боко Харам" бүлэглэлийнхэн хулгайлан авч явжээ.

Камерун улсын хилийн ойролцоох ойгоос олдсон охин ярихдаа "Боко Харам-ын гишүүд тэднийг маш хатуу хяналтад байлгаж байсан гэлээ. Барьцаанд байх үедээ олсон түүний хүүхэд одоо ой орчим настай болжээ.

"Боко Харам"-ынхан барьцаалагдсан охидыг боол болгон зарахаар сүрдүүлдэг байсан ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ