Сүмбэр сумын авто замын хучилтын ажлыг дуусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-09-14 13:29:25

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн авто замын ажлыг шинэчлэх зорилтын хүрээнд Сүмбэр сумын 3.114 км авто зам, 3.4 км явган хүний зам, 13340 м2 авто зам болон зогсоолын хучилтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Борхойн зам ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Дээрх ажлыг 2019-2020 онд дамжуулан гүйцэтгэсэн байна. Авто замын ажлыг шинэчлэн гүйцэтгэснээр аймгийн төвийн хот тохижилт болон, дээгүүр нь зорчиж буй авто машины хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж, эвдрэл гэмтэл багасах болно.

Мөн бусад бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэж цаг хугацаанд ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгож байгаа гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ