Шинэ булаг ширгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-19 09:57:56

2015 оны наймдугаар сард  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Шар модны шивээ толгой гэдэг нутагт газар хөдлөлт, байгалийн зүй тогтлын улмаас газрын гүнээс оргилон  урссан  шинэ булаг хатаж ширгэжээ.

Тус сумын ЗДТГ-ын дарга Б.Буяннэмэхийн ярьж буйгаар түрүү жилийн 12 дугаар сар хүртэл урссан энэхүү булаг хаврын цас ханзрах үеэр ширгэж үгүй болсон байна. Шинэ булаг ширгэсэн ньговийн нутгийн ихэнх хэсгээр  бороо хур ороогүй хуурай, ширүүн салхитай байгаатай холбоотой гэж нутгийн зарим малчид таамаглаж байгаа юм.

Гэхдээ ирэх найман сарын аравдаар нэг жилийнхээ ой дээр дахин оргилж магадгүй хэмээн ярих ч хүмүүс байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ