Улаанбаатарт бороо орно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-12 07:38:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр  Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар цас хайлмагтан орно.


Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 9 дүгээр сарын 12-ны  8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх  болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр голын хөндийгөөр  4-9 хэм, Их нууруудын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар  22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ