Дархлаажуулалтад зарим сумын иргэд хойрго хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 09:24:03

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллага улаан бурхан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг эрчимтэй хийж байна.

Вакцинд хуваарийн дагуу нийт сумын 18-30 насны залуучууд хамрагдаж байна. Уг вакцинд ганц удаа хамрагдвал энэ өвчинөөс насан турш хамгаална гэж эмч нар байнга сурталчилсаар. Өнгөрсөн жил сэргээд ирсэн энэ өвчин Цэнгэл, Улаанхус, Өлгий сумын иргэдийг багагүй сандаргасан ч одоо үнэ төлбөргүй явагдаж байгаа урьдчилан сэргийлэх тарилгад зарим сумын иргэд хойрго хандаж байна.

«Улаанбурхан өвчний хүндрэлийн үеийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт” сэдэвт цахим хуралд нэгдсэн эмнэлгийн эмч нар болон Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэнүүд оролцжээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ