Тавантолгой-Зүүнбаянгийн 132.38 метр гүүрийн зам төмрийг угсарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-08 11:01:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам тавих төслийн хүрээнд ПК-369+011 цэгт 132.38 метр гүүрийн зам төмрийг угсарчээ.


Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-иас гаргасан мэдээлэлд, "Тавантолгой-Зүүнбаянгийн 414.6 км төмөр зам тавих  төслийн хүрээнд нийт 27 гүүр барихаар төлөвлөсөн. 27 гүүр нь нийт 2427,7 урт метр байх ба 252 дам нуруу, 164 тулгуур, 956  өрөмдмөл шон сууриас бүрдэх юм. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 7-нд “Туулын гүүр далай” туслан гүйцэтгэгч компанийн хариуцсан 132.38 урт метр гүүрийн зам төмөр тавьж, турших ажил амжилттай боллоо. “Туулын гүүр далай” компанийн ажлын явц өнөөдрийн байдлаар 98.99 хувьтай байгаа. Харин нийт төмөр замын хэмжээнд төлөвлөгдсөн 27 гүүр барих ажил 76.81 хувьтай үргэлжилж байна" гэжээ.

Холбоотой мэдээ