Төв, Хэнтий аймагт гарсан түймрийг унтраалаа

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-18 15:32:46

ОБЕГ-аас улс орны хэмжээнд түймрийн байдал ямар байгааг тодруулав. Өнөөдрийн байдлаар Төв, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраасан байна.

 Төв аймгийн Борнуур сумын нутагт ой, хээрийн түймэр гарсан дуудлагын дагуу орон нутгийн 50 иргэн ажиллаж, түймрийг бүрэн унтраажээ. Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан ойн түймрийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, Батширээт сумын 19 иргэн ажиллаж түймэр унтраажээ. Одоогоор өөр газар түймэр гараагүй байгаа гэсэн хариу өглөө.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ