Төрийн 11 байгууллагын 54 төрлийн лавлагааг нэг дороос шуурхай олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-03 10:45:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар 11 байгууллагын 54 төрлийн лавлагаа мэдээлэл олгох зориулалт бүхий төхөөрөмжтэй болжээ.

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нэг цэгээс олон төрлийн үйлчилгээ авах боломж бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Хур” систем нэвтрүүлэх “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 2-нд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт 13 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.

Ингэснээр иргэд энэ оны есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн төрийн 11 байгууллагын 54 төрлийн лавлагааг нэг дороос буюу Жаргалант сумын ЗДТГ-аас түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

Тус системийг долоодугаар сараас эхлэн хөдөөгийн 16 суманд нэвтрүүлсэн. Ингээд иргэд хэрэгцээт үйлчилгээгээ сум орон нутагтаа авах бүрэн боломжтой болсон гэж албаны эх сурвалж онцоллоо.

Холбоотой мэдээ