“2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах тухай” сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-27 16:10:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалыг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 1-нд эхлэхтэй холбогдуулан  эмч, нийгмийн ажилтнуудыг хамруулсан сургалт болов. Сургалтыг аймгийн БСУГ-аас зохион байгуулсан бөгөөд ЕБС-ийн 20 эмч, 20 нийгмийн ажилтан оролцлоо.

Бэлтгэл ажлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд сургуулийн нийгмийн ажилтан, эмч нарт зөвлөн туслах, мэдээллээр хангах, сургалтаар болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх, “Ковид19”-ын эсрэг мөрдөж байгаа арга хэмжээг сайтар мөрдүүлэх, сургуулийн зүгээс сурагчдад тавих хараа хяналтыг бууруулахгүй байх зэрэгт оршжээ.

Энэхүү сургалт нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Боловсролын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 дугаар албан даалгавар, “Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу хийж буй ажил ажээ.

 

 

Холбоотой мэдээ