Хоногт 1800-2000 машин нүүрс тээвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-26 13:06:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсаас БНХАУ руу хийж буй нүүрсний экспорт нэмэгдэж, энэ сарын 25-ны байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Хангийн боомтоор нийт 2001 машин нүүрс экспортолжээ.

Энэ сарын 17-нд дээрх боомтуудаар 1809 машин гарч байсан бол өчигдөр ийнхүү 200 орчим машинаар нэмэгдэв. Сүүлийн 3 өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортолжээ. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Ярант боомтоор:

  • 8-р сарын 17-нд 1809, 
  • 8-р сарын 18-нд 1838, 
  • 8-р сарын 19-нд 1844 машин нүүрс тус тус экспортлов. 

Боомт тус бүрээр мэдээлбэл 8 дугаар сарын 19-нд Гашуунсухайтын боомтоор 1032, Шивээхүрэн боомтоор 730, Ярантаар 82 машин нүүрс, Гашуунсухайтын боомтоор 32 машин зэс тээвэрлэжээ. 

"COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор манай улсын нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ оны эхний 7 сарын байдлаар 46 хувиар буураад байсан юм. Тэгвэл энэ сараас эхлэн нүүрсний экспорт нэмэгдэж байна. 


Импортын тээврийн машинуудыг бүрэн хяналтад ариутган халдваргүйжүүлж байна



Хилээр гарч буй нүүрс болон бусад ашигт малтмалын тээврийн хэрэгсэл бүрийг ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлж байна. Импортын болон экспортын тээврийн ачааны автомашинуудыг бүрдүүлэлт хийх терминал руу цагдаагийн хамгаалалт дор шилжүүлэн хүргэж, хяналт шалгалт, бүрдүүлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр хилээр нэвтрүүлж байна. 



Холбоотой мэдээ