"Газпром" болон Монгол хамтарсан компани байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-08-25 17:27:47

МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Газпром" компани болон Монгол Улс БНХАУ руу хий дамжуулах хоолой тавих техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах хамтарсан компани байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Баримт бичигт “Газпром” компанийн удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын цахим уулзалтын дараа зурсан байна. "Талууд Оросоос Хятад руу хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөвийг хэлэлцэв" гэж “Газпром” компанийн мэдээлэлд тэмдэглэжээ. Хий дамуулах хоолойг барих, ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах зорилготой хамтарсан компанийг Монголд байгуулах аж.


Дээрх төслийн асуудлаарх анхны хэлэлцээрүүдийг ОХУ болон Монгол Улс 2019 оны 12 дугаар сард байгуулсан билээ. Тухайн үед “Газпром” болон Монголын талын хооронд байгуулсан санамж бичигт энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх талаар тусгасан юм.


Монголын нутгаар дайруулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх төслийн хүчин чадал жилд 50 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна. 



Холбоотой мэдээ