Хайрхан багт 50 хүүхдийн цэцэрлэг барих ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-19 16:20:18

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт 50 хүүхдийн цэцэрлэгийн ажлыг эхлүүллээ.

Тус аймаг энэ оныг "Боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөн хийж байгаагийн нэг нь тус цэцэрлэгийн ажил юм. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилгын ажлыг "Энхбодиз" ХХК хийх юм байна. 2020 оны 12 дугаар сард цэцэрлэгийн барилга дуусаж ашиглалтад орох гэрээтэй ажил эхэлж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах. Гашуун сухайт боомтод ажиллаж байгаа албан хаагчид, тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох нөхцөл бүрдэж байна гэж Ханбогд сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ