Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр ирэх онд ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрдэнэт овоо орд газарт долоо хоногт нэг удаа тэсэлгээ хийж хүдэр олборлодог. Тухайн долоо хоногт өрөмдсөн цооногоос шалтгаалан нэг удаа тэсэлгээ хийхэд 200-300 тонн тэсрэх бодис хэрэглэдэг.
Иймээс ил
уурхайд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр байгуулахаар болсон. Тус үйлдвэрийн барилгын
ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Монголиан инвестмент корпорэйшн” компани, туслан
гүйцэтгэгчээр “Нойкрафт”, “Мэргэн тайж” компани ажиллаж байна.
Үйлдвэрийн
барилгын газар шорооны ажил гурав хоногийн өмнө эхэлсэн бөгөөд ирэх 10 дугаар
сард барилга угсралтын ажил бүрэн дуусах аж. Ирэх оны тавдугаар сард улсын
комисст хүлээлгэн өгнө. Тус үйлдвэр жилд 15000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ташрамд
дурдахад 1994 онд барьсан Эмульсийн үйлдвэрийн ашиглалтын хугацаа дууссан тул
шинээр барьж байгаа юм.