Зорчигч тээврийн автобусны тээшийг шалгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид
Булган-Улаанбаатарын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны ачаа тээшийг
шалгаж, урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжаар нийтийн зорчигч тээврийн автобусаар зорчиж байгаа иргэдийн ачаа тээшинд гарал үүсэлгүйгээр амьтны гаралтай түүхий эд, тарваганы мах, байгалийн дагалдах баялаг тээвэрлэж буй эсэхэд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийсэн. Шалгалтаар зөрчил, дутагдал илрээгүй. Цаашид хяналт
шалгалтын тогтмол хийнэ гэж аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч
М.Мөнхгэрэл ярилаа. Мэргэжлийн хяналтын байцаагчид “Covid-19” вирусийн халдвар болон тарваган
тахлаас урьдчилан сэргийлэх, талаар зорчигчдод анхааруулга, сэрэмжлүүлэг өгчээ.
Тус аймагт тарваганы тодорхой хэмжээний нөөцтэй, энэ жил
самар ургасан учраас тарваганы мах, түүхий самар тээвэрлэх зөрчил гаргаж
болзошгүй учир ийнхүү урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна.