УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-17 09:36:06

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагаас товлож, 10 асуудал хэлэлцэнэ. 

Хуралдаанаар өнөөдөр Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.

Мөн УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсоно. 

Н.Туяа

Холбоотой мэдээ